СТОУС 15 – Тайлагнал ба хэрэглээний асуудлууд
СТОУС 15-ын дагуу гэрээний хөрөнгө ба өр төлбөрийн тайлагнал, шаардлагатай ил тод мэдээлэл болон салбар тус бүрийн нийтлэг асуудлуудын талаар товч мэдээлэл.
СТОУС 15 – Толилуулга ба хэрэглээний асуудлууд
СТОУС 15 нь гэрээний гүйцэтгэл болон төлбөрийн харилцан хамаарлаас шалтгаалан гэрээг санхүүгийн тайланд хэрхэн хөрөнгө эсвэл өр төлбөрөөр тайлагнах, мөн шаардлагатай ил тод мэдээллийг хэрхэн өгөхийг тодорхойлдог.
Гэрээний хөрөнгө ба өр төлбөрийн тайлагнал
•Бараа, үйлчилгээгээ мөнгө төлөхөөс өмнө шилжүүлсэн бөгөөд тухайн ААН нь үүрэг хариуцлага хэрэгжүүлсэн тохиолдолд уг гэрээг хөрөнгө гэж үзэж, авлагаар тайлагнана.
•Хэрвээ ААН нь хэрэглэгчээс хүлээн авсан мөнгөний оронд тэдэнд бараа, үйлчилгээг үзүүлэх үүрэгтэй бол өр төлбөр үүснэ.
Тайланд тодруулах шаардлагатай зүйлс
1.Үйлчлүүлэгчидтэй хийсэн гэрээнээс хүлээн зөвшөөрсөн орлогын хэмжээ.
2.Авлагын үлдэгдэлд агуулсан гэрээний үлдэгдэл дүн болон гэрээний хөрөнгө ба өр төлбөрийн дүн.
3.Гэрээний үүрэг болон хариуцлагын гүйцэтгэлийн түвшингийн талаар бичих.
4.Томоохон таамаглал ба шийдлүүд, тэдгээрт гарсан өөрчлөлт.
5.Үйлчлүүлэгчтэй гэрээ байгуулах болон хэрэгжүүлэхэд гарсан өртөгтэй холбоотой хүлээн зөвшөөрөх хөрөнгийн дүн (жишээ: гэрээ олж авахтай холбоотой гарсан өртөг, гэрээний өмнөх өртөг болон тохиргоо хийх өртөгийн дүн).
Болзошгүй асуудлууд
•Харилцаа холбооны салбарт тусдаа гүйцэтгэх үүргийг тодорхойлох шаардлагатай бөгөөд арилжааны үнийг хуваарилах хэрэгтэй.
•Үйлдвэрлэл явуулах үед гэрээний янз бүрийн өөрчлөлтүүд гардаг (үнэ өртөгийн өөрчлөлт, хугацааны өөрчлөлт гэх мэт).
•Үл хөдлөх хөрөнгө угсралтын ажилд гэрээний хугацааны өөрчлөлт буюу хугацаандаа дуусахгүй байх магадлалтай.
•Программ хөгжүүлэлт болон технологийн компаниуд өөрийн гүйцэтгэх үүргүүдээ тусдаа салгах шаардлага гардаг.
•Гэрээний хэрэгжилтийн асуудлуудаас үүдэх гэрээний өөрчлөлтийн дагуу бүртгэлийг зөв хөтлөх шаардлагатай.
Мэргэжлийн зөвлөгөө
Манай компанийн нягтлан бодогч нар СТОУС 15 болон бусад стандартуудтай холбоотой асуудлуудыг тухайн байгууллагад нарийн гаргаж зөв хөтлөх бөгөөд холбогдох ажил гүйлгээнүүдийг СТОУС, НББ болон татварын хуулийн дагуу бүртгэнэ. Мөн аливаа СТОУС асуудлыг зөв шийдвэрлэж тухайн ААН-ийн үйл ажиллагааны онцлогт тааруулж зөвлөгөө өгнө.
Дараагийн нийтлэлээр бид СТОУС-ын салбар тус бүрийн нарийвчилсан жишээ болон тооцооллын аргуудыг танилцуулах болно.
Одоо бүртгүүлээд дараагийн нийтлэлийг хамгийн түрүүнд уншаарай!
БүртгүүлэхЭнэ нийтлэлийг үнэлэх
Холбоотой нийтлэлүүд
Аж ахуйн нэгжийн албан татварын товч агуулга
Жижиг, дунд болон том аж ахуйн нэгжүүдэд ногдох албан татварын хувь хэмжээ, хөнгөлөлт, хялбаршуулсан горимын талаар товч мэдээлэл.
СТОУС 15 – Орлого хүлээн зөвшөөрөх үндсэн зарчмууд
СТОУС 15-ын зорилго, холбогдох стандартууд, орлого хүлээн зөвшөөрөх 5 үе шат болон гэрээний зардлын бүртгэлийн талаар товч мэдээлэл.