Аж ахуйн нэгжийн албан татварын товч агуулга
Жижиг, дунд болон том аж ахуйн нэгжүүдэд ногдох албан татварын хувь хэмжээ, хөнгөлөлт, хялбаршуулсан горимын талаар товч мэдээлэл.
Аж ахуйн нэгжийн албан татварын товч агуулга
Монгол дахь аливаа жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд татварыг үр ашигтай байлгах нь чухал юм. Энэ нь таны тайланг Монгол улсын татварын хуулийн дагуу хөтлөхөд туслахаас гадна таны мөнгийн хэмнэхэд дэм болно. Мөн шинэчлэгдсэн хуулиудийн дагуу та өөрийн татварын ачааллаа бууруулах боломжтой юм.
Тодорхой татварын мэдээллэл:
Дунд‑том аж ахуйн нэгжүүд (1.5 тэрбум – 6 тэрбум төгрөг)
•10% татвар (6 тэрбум хүртэл), 600 сая + 25% (6 тэрбумаас давсан хэсэгт)
•90%-ийн буцаан олголт хамаарахгүй.
•Хөнгөлөлтөд хамрагдахгүй салбарууд: уул уурхай, газрын тос, согтууруулах ундаа, тамхи, шатахуун үйлдвэрлэл/худалдаа гэх мэт (ААНОАТХ 22.1.1–22.1.3, 22.8).
Дунд аж ахуйн нэгжүүд (300 сая – 1.5 тэрбум төгрөг)
•10% татвар төлөөд 90%-ийн буцаан олголт эдэлнэ → үр дүн 1% (ААНОАТХ 22.1–22.2)
•Дээрх салбарын хасалт хүчинтэй.
Жижиг аж ахуйн нэгжүүд (≤ 300 сая төгрөг)
•Шууд 1% татвар (ААНОАТХ 20.2.7)
•Дээрх салбарын хасалт хүчинтэй.
Жижиг худалдаа/үйлчилгээ эрхлэгчид (өмнөх жилийн борлуулалтын орлого < 50 сая төгрөг)
•“Хялбаршуулсан горим” – нийт борлуулалтын орлогод 1% (ААНОАТХ 29)
•Бусад хөнгөлөлт эдлэхгүй, НӨАТ төлөгч болсон эсвэл хасагдсан салбарт орсон тохиолдолд горимоос гарна.
Мэргэжлийн зөвлөгөө
Орлого, зарлагынхаа бүх бүртгэлийг үнэн зөв баримттай хөтлөх маш чухал юм. Beta Zeno Finance-ийг сонгосоноор Монгол улсын татварын хууль, НББ болон Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу мэргэжлийн нягтлан бодох бүртгэл санхүүгийн үйлчилгээ авах боломжтой.
Дараагийн нийтлэлээр бид СТОУС 15-ын талаар дэлгэрэнгүй танилцуулах болно.
Одоо бүртгүүлээд дараагийн нийтлэлийг хамгийн түрүүнд уншаарай!
БүртгүүлэхЭнэ нийтлэлийг үнэлэх
Холбоотой нийтлэлүүд
СТОУС 15 – Орлого хүлээн зөвшөөрөх үндсэн зарчмууд
СТОУС 15-ын зорилго, холбогдох стандартууд, орлого хүлээн зөвшөөрөх 5 үе шат болон гэрээний зардлын бүртгэлийн талаар товч мэдээлэл.
СТОУС 15 – Тайлагнал ба хэрэглээний асуудлууд
СТОУС 15-ын дагуу гэрээний хөрөнгө ба өр төлбөрийн тайлагнал, шаардлагатай ил тод мэдээлэл болон салбар тус бүрийн нийтлэг асуудлуудын талаар товч мэдээлэл.